Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.24 10:05
2230
Эхнэрийнхээ нэр дээр авсан машин нь эхнэрийнх нь орлогоос давсан үнэтэй байжээ

АТГ 2020-2023 онд 1245 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгасан, үүнээс 221-д нь хуулийн дагуу хариуцлага тооцуулж, сахилгын арга хэмжээ авахуулжээ. Энэ мэт зөрчлийн шинжтэй үйлдлээс гадна “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 117 албан тушаалтан шалгагдаж байгаа юм байна.

Удирдах албан тушаалтан буюу “Б” нь албаны чиг үүргийн дагуу харилцаж сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн ба уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан.

Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй.

Мөн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзогшгүй албан тушаалтан “Б”-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.