ЦХХХ-ны сайд Н.Учрал Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломонтой уулзаж Google map дээрх газар зүйн алдаатай бичигдсэн хаягуудыг засварлууллаа.
Мөн Google компанитай хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бататгаж, Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцож, Android in-app purchase-ийг энэ оны хоёрдугаар хагаст нэвтрүүлэхээр тохирсон байна.