ШИНЭ намын удирдлага болон Эрдэмтдийн зөвлөлийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хуралзохион байгуулж, дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус нам Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нэрээ ШИНЭ нам болгон өөрчлөх хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн нэгдүгээрсарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг олон нийтэд зарлалаа.
Мөн намын дэргэдэх Эрдэмтдийн багийг өргөжүүлж, салбар бүрээс улс орондоо хийжбүтээсэн өвтэй, туршлагатай эрдэмтдээр эгнээгээ тэлж байгаагаа дуулгав.
Хэвлэлийн хурлын үеэр хөндсөн бас нэг асуудал нь малчдын зээл юм. Нийт малчдын 39.4 хувь буюу 100 мянга орчим нь банкны зээлтэй байна. Цагаан зуд болон туурайн зудны улмаас хамаг малаа барсан малчид зээлээ төлж чадахгүйнөхцөл байдалд хүрээд байна. Иймд төрөөсзээлийн хүүг нь зогсоох, хөнгөлөх асуудлаар банкуудтай маш яаралтай хэлэлцээр хийн тохиролцож, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ШИНЭ намаас шаардаж байгаа аж. Малчид бол өв соёлоо тээж явдгаас гадна газар нутгаа эзэнтэй байлгадаг. Мал нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульдаа заачихаад хамгаалж чадахгүй байна гэдгийг тэд онцолж байлаа.