XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан хүн амынхаа хүнсний манаанд зүтгэж буй хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн дээд одон, медаль хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медалийг гардуулав. Ёслолын ажиллагаа Туулай жилийн сүүлийн өдөр буюу билэгт сайн Битүүний өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
АЛТАНГАДАС ОДОНГООР:
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд иргэдэд хоол хүнсний зөв, зохистой хэрэглээг түгээн дэлгэрүүлэх үйлст түүчээлэн оролцож буй хэвлэл мэдээллийн салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа. Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо ТББ-ын Тэргүүн Чүлтэмийн Баярсайханыг “Алтангадас” одонгоор, “Билэгт Дөлгөөн” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Цолмонгийн Бадамханд, “Хос Масс” ХХК-ийн Ерөнхий менежер Ганболдын Нандин-Эрдэнэ нарыг төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагналаа.
Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.