Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.02.19 12:27
677
Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо

Канад Улсын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Хэрлэн мөнгөн медаль хүртсэн бол Н.Сэлэнгэ эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хүрэл медаль хүртжээ. Ийнхүү ах, дүүс мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн монголын анхны тамирчид болж байгаа юм.