Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.02.20 10:53
4570
Өчигдөр ахуйн гал түймэртэй холбоотой 14 дуудлага бүртгэгджээ

Хүйтний эрч чангарсантай холбоотой сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага их бүртгэгдэж байна. Тиймээс цахилгаан хэрэгслээ салгах, гал түймрийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд ОБЕГ-т ирсэн гал түймрийн дуудлагууд: 

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 17 дугаар хорооны  54/б дүгээр байранд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 07:59 цагт очиход иргэн М-ын орон сууцны байранд буйдан, цахилгаан зуух шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 27 дугаар хорооны “Орчлон” хорооллын 45 дугаар байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 09:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 10:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 47 иргэнийг гаргасан.

-Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Дөмбөн багийн “Дөмбөн” хорооллын 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 12:03 цагт очиход, иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 27 км зам туулан 12:37 цагт очиход иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 12:41 цагт очиход иргэн А-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 7 дугаар хорооны “Жаргалант”-ын 7 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:16 цагт очиход иргэн П-ийн  “Приус-41” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хорооны “Наран”-гийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:19-ний өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:26 цагт очиход иргэн Б-ны 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

-Өмнөговь аймаг, Ханбогд сум. Номгон багийн “Бага булаг”-ын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:51 цагт очиход иргэн Б-ийн байшингийн 4х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Баян туруун”-ы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн  19:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:33 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З/61 настай, эрэгтэй/ зүүн гарын шуу, гарын алга, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хорооны “Горхи”-н 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:30 цагт очиход иргэн А-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Дорнод аймаг, Дашбалбар сум. Улз багийн “Шаварт" хороололд 02.18-ны өдрийн 21:10 цагт 5 ханатай гэр, суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 02.19-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр, “Алион” загварын суудлын автомашин шатсаныг Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцын ахалсан алба хаагчид орон нутгийн 23 иргэнтэй хамтран ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга Ж.Ёндонжамц аймгийн Онцгой байдлын газарт 09:30 цагт  ирүүлсэн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 1 дүгээр гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:17 цагт очиход иргэн С-ын 7х8 метрийн хэмжээтэй цайны газрын 2х2 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 40  минут ажиллаж унтраасан.          

- Булган аймаг,  Дашинчилэн сум. 4 дүгээр багийн  Сант хороололд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  2 км зам туулан 04:45 цагт очиход иргэн М-ийн 7x4 метрийн  хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Гоодой-Ам”-ны “Задгай”-д байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 06:25  цагт очиход эзэнгүй 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 06:42 цагт очиж 8 тонн усаар хангаж ажиллажээ.