Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.02.21 15:07
1416
31 мянган малчин малаа даатгуулжээ

Монголбанкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчны 1.3 их наяд төгрөгийн зээл бүртгэгджээ. Зуд, гамшгийн байдалтай холбогдуулан шадар сайд банкуудын төлөөлөлтэй хэлэлцээр хийн , зээлийн эргэн төлөлтийн хугацааг ирэх зургадугаар сар хүртэл хойшлуулахаар болсон юм. Энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэлээ.

Тодруулж хэлэхэд малчны зээлтэй 140 мянган малчнаас 31345 малчин даатгуулсан талаар “Үндэсний давхар даатгал” компаниас мэдээллээ.

Нийт зээлтэй малчны 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус авчээ.