Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.02.27 19:13
2890
МИАТ-ын онгоц Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үед анхааруулах дохио асаж, ослын буулт хийжээ

Хонгконг - Улаанбаатар чиглэлийн ОМ298 дугаарт аяллын нислэгийн талаар МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ. 

Хонгконг -Улаанбаатар чиглэлийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ОМ298 дугаарт аяллын нислэгийн үед  агаарын хөлгийн кабины даралтын заалт/indicator/-д анхааруулах дохио ассанаас шалтгаалан нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгах зорилгоор Бээжин хотын Капитал ОУНБ-д 16:00 цагт техникийн буулт хийсэн байна. 

Хонгконгоос ирж буй зорчигчдыг Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэгээр буюу В787 агаарын хөлгөөр авчрах аж.