Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.02.28 11:23
4793
Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө ирэх сарын 25-ны дотор ҮАГ хүргүүлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө  энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Аудитын газраас намуудын боловсруулсан мөрийн хөтөлбөр, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх, хууль зөрчөөгүй эсэх болон санхүүгийн эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцэж байна уу гэхчилэн дөрвөн стандартын дагуу шалгана. Хэрвээ мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй бол тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргадаг юм байна. 

Сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд товлосноос гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд гадаад дахь монголчуудаас санал авах юм. 

Энэ жил болох УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгохоос   48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас хоёр хэсэгтэй байх юм.  Нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн.