Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.01 09:54
7217
Айлган сүрдүүлэгч, Дарханы цагдаагийн дарга асан Д.Ганзориг нарын хэргийг шүүнэ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг гэдэг хүн эрх мэдэлтэй сэнтийд заларчхаад албаны чиг үүргээ урвуулан ашиглаж танил талынхаа хууль бус үйлдлийг утас цохиод л аргалдаг аж.

Д.Ганзориг нь нь эрх мэдлээ урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн нутагт 2022 оны 11 дугээр сарын 08-ны өдөр 9990 УЧ дугаартай чиргүүлтэй WDB9634231L807800 арлын дугаартай, Mercedes Benz маркийн, Actros 963-4-A загварын автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүй 14.9 метр куб нарсан банз, дүнз тээвэрлэн явсан Минжийн Соёл-Эрдэнийг тус Цагдаагийн газрын албан хаагчид илрүүлэн шалгах явцад Дархан-Уул аймгийн Прокурорын газрын еренхий прокурор Т.Ууганбаатарын хүсэлтийн дагуу М.Соёл-Эрдэнийн байгаль экологид 3,470,282 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Цагдаагийн газрын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан шалгахгүй явуулж илтэд хууль бус үүрэг даалгавар өгч Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Т.Батнямаар дамжуулан тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.Замд чиглэл өгч, хууль бусаар байгальд нөхөж баршгүй хохирол учруулсан  М.Соёл-Эрдэнийг шалгуулахгүйгээр хэргээс бултуулсан.

М.Соёл-Эрдэнэ гэгч иргэн цагдаад 1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан.

Тэрээр Дархан-Уул аймгийн нутагт 2022 оны 11 дугээр сарын 08-ны өдөр 9990 УЧ дугаартай чиргүүлтэй WDB9634231L807800 арлын дугаартай, Mercedes Benz маркийн, Actros 963-4-A загварын автомашинаар гарал үүслийн гарчилгээгүй 14.9 метр куб нарсан банз, дунз тээвэрлэн явах үед зогсоон шалгасан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Бат-Оргилд албан чиг үүрэгтэй нь холбогдуулан өөрийн хууль бус үйлдлийг шалгуулахгуй байх зорилгоор 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан байдаг.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзоригийн хуулийг уландаа гишгэсэн ээлжит  үйлдэл бол  мөн л албан үүргээ урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн "Дархан ус суваг" ХК-ийн гуйцэтгэх захирлаар ажилладаг Гомбожавын Эрдэнэбатын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Мөнгөн хөөс " авто угаалгын газрын орчим албаны Mitsubishi ASX маркийн 2785 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зуйл хэтрүүлэн харэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Төрмөнх болон  зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д. Энхбаясгалан нар нь илрүүлэн шалгаж байх явцад нь зөрчил гаргагч Г.Эрдэнэбатыг утсаар ярьсны дагуу ажлаа хийж байсан цагдаагийн албан хаагчдад хууль бус үүргийг Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхтайвнаар дамжуулан өгч, зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулалгүйгээр согтуу жолоочийг явуулж хариуцлага хүлээхээс бултуулсан.

Хурандаа Д.Ганзориг нь би ажилдаа эргээд ирнэ шүү гэж цагдаа нараа айлган сүрдүүлдэг гэдгийг зарим ажилчид нь мэдээлсэн

Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын Дээд шүүхээс нөлөөлсөн байж болзошгүй гэдэг эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.  

Хардах үндэслэл: Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар нь Улсын Ерөнхий прокурорын ахлах прокурор асан Д.Баярмагнайтай найзууд гэгддэг. Ийнхүү нөлөөлөл орж хэрэгсэхгүй болгосон асуудлыг Нийслэлийн прокуророос  эсэргүүцэл гаргаж хэргийг дахин шүүх хянан хэлэлцэхээр болсон юм.

Хууль:

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Нийтийн албан тушаалтан албан үүрэг , бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчилсөн. 

Шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 31-нд 10 цагаас товлогдсон ч хойшилсон юм. Тэгвэл удахгүй шүүх хурал болох гэж буйг эх сурвалж мэдээллээ.

Танил тал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилчдаа хомроглон дээрэлхэх мэтээр хууль бус үйлдэл хийдэг дарга дахин талууддаа нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэргийг хэрхэн шийдвэрлэж, хууль ёсны хариуцлагыг нь хүлээлгэх эсэхийг л харах үлдлээ...