Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд 3-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд "AIC Steppa-arena"-д амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд "Дархан", "Степп моонсторс", "Хангарьд" , "Шарын гол" зэрэг багууд тоглож Дархан, Хангарьд багууд Алтан цомын төлөө өрсөлдөв.
Ингээд 11:17 онооны харьцаатайгаар "Дархан" баг хожиж 2023-2024 оны Лигийн аварга, Алтан цомын эзэн боллоо.
Харин Монгол Улсын Хоккейн спортын мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналыг Дархан багийн ахлагч, ОУХМ, Монголын шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэн хүртлээ.
Мөн 2023-2024 оны Лигийн шилдэг хамгаалагчаар Дархан багийн хаалгач Содбилэг,
2023-2024 оны Лигийн шилдэг тоглогчоор Дархан багийн довтлогч Бату Гэндунов нар шалгарлаа.
Шагналыг МХХ-ны ерөнхийлөгч Болдын Жавхлан тэргүүтэй холбооны удирдлагууд гардуулан өглөө.