Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.03.06 20:02
4239
Мөнгөтэй нь байршдаг сурталчилгааны самбарууд баяртай

УИХ-ын танхим  126 гишүүнтэй болох анхны сонгуулийг бид ирэх зургадугаар сард зохион байгуулах гэж байна. Гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдэхтэй зэрэгцээд сонгуулийн зардал, гишүүдийн зардал иргэдийн сонирхлыг ихээр татаж шүүмжлэл дагуулсан нь нууц биш. Тэгвэл бодит байдал дээр сонгууль зохион байгуулах зардал Үндэсний аудитын газраас баталж өгснөөр 50 хувь буурсан тооцоолол гарчээ. Тодруулбал дөрвөн жилийн өмнө инфляци 3,4 хувьтай  байхад 20,5 тэрбум төгрөг зарцуулж байсан сонгуулийг өнөөдрийн 8,2 хувийн инфляцитай үед 32 тэрбум төгрөгөөр хийх гэж байгаа нь 50 хувь буурсан үзүүлэлт болж байна. Тэгвэл сонгуулийн зардлыг бууруулж байгаа арга хэрэгслүүдийг авч үзвэл илүү энгийн, олон улсын жишигт ойртуулсан нь ихээхэн сонирхол татаж байна. Тухайлбал өмнөх сонгуулийн үеэр шонгийн мод, гэрэлтүүлэг гээд байж болох бүхий л цэгт багтахгүй олон нэр дэвшигчийн  зураг сурталчилгаа байршдаг. Тэр сурталчилгаанаас хэн нь илүү мөнгө төлсөн бэ гэдгийг харж болохоор байлаа. Иргэд мэдээж илүү мөнгөтэйг нь сонгохгүй ч илүү их харсан хүнээ таньдгаар нь гээд дугуйлах магадлал өндөр. 2020 онд л гэхэд 2040 хэсгийн хороонд 600 гаруй хүн нэр дэвшиж, 40 мянга орчим самбар байршуулж байсан.  Тэгвэл энэ удаад сонгогчдын тооноос хамааран сумд 2, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэл нэр дэвшигчдийн самбар байршина. Ингэснээр өмнөх нүд эрээлжлэм зурагт самбарын тоо 93 хувиар цөөрөх тооцоо байна.

Японы сонгуулийн сурталчилгаа нь ийм  гээд бид жишээ авах дуртай байсан бол энэ жилээс тэр жишгээр сурталчилгаа байрших нь. Ингэснээр нэг талаар мөнгөтэй ч бай үгүй ч бай нэр дэвшигчдын сурталчилгааны гараа нэгэн цэгээс эхэлж болохоор харагдаж байна. Тэгвэл сурталчилгааны самбарт байрших нэр дэвшигчдийн байршлыг хуулиар зохицуулах юм байна.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 60-р зүйлд нэр дэвшигчдийн нэрс бичигдэх дарааллыг доорх байдлаар хуульчилжээ.

Мөн жагсаалтаар нэр дэвшиж байгаа 48 хүнийг нам нь сурталчилна, нэр дэвшигч өөрийгөө сурталчлахгүй гэх заалт бий. Тэгэхээр намын сурталчилгааны ажилтнуудын тоо нэмэгдэхээс нэр дэвшигч бүр тусдаа ухуулагч ажиллуулахгүй нь. Ядаж л намаас нэр дэвшиж байгаа 48 иргэн өөрсдийгөө дөвийлгөх биш намын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлого зохицуулалтыг нь харж иргэд сонголтоо хийх юм байна. Жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэн, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нь нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгасан нь сонгуулийн зардлыг багасгахад нөлөөлжээ.

Нэг нам, эсвлээс зарцуулах зардлын дээд хэмжээ /сая/

2020 онд

5900.0

2024 онд

6434.5