Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.03.11 16:42
3457
Л.Энх-Амгалан: Олон онол цээжлүүлдэг биш мэдлэг, чадвар, төлөвшилд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Эх хэлний дархлаа ямар түвшинд байна вэ?

PISA олон улсын судалгаагаар Монгол сурагчдын эх хэлний мэдлэг 3,5 жилээр хоцорч байна гэсэн үр дүн гарсан.

Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болохгүй соёл болсон төрөлх хэлээ умартаж харийн хэлд дурлаж байгаа нь үндэсний аюулгүй байдал алдагдаж буйн жишээ.

Үүний хүрээнд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж дэлхийн Монгол иргэнийг бэлдэх зорилго тавин ажиллаж байна. Бидний хэрэглэж заншсан сургалтын хөтөлбөрийн сул тал бол хэтэрхий их онол орж түүнийгээ цээжлүүлдэг. Тиймээс энэ хэв маягаас салж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд мэдлэг, чадвар, төлөвшил гурвыг  чухалчлан сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийнэ хэмээн БШУ-ын сайд Л.Энх-Амгалан ярилаа.

Тэрээр, “PISA олон улсын судалгаагаар Монгол хүүхэд эх хэлээрээ уншиж, ойлгож, ярих чадвар маш муу гарсан. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарч, эх хэлнийхээ дархлааг хамгаалж үлдэнэ.

Хорин нэгдүгээр зууны дэлхийн иргэнийг бэлдэхээсээ илүү дэлхийн Монгол иргэнийг бэлдэх чухал.

  • - Оюуны тамир
  • - Сэтгэлийн тамир
  • - Биеийн тамирыг шингээсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: