Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.03.12 12:27
1115
Хоригдлуудаас 10 дахин хямд төсөвтэй сурагчдын "Үдийн хоол"

Монгол Улс 2006 оноос ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2021 оноос үдийн хоол болгож өргөжүүлсэн. Тухайн үед нэг өдрийн хоолны дүнг 1500 төгрөгөөр баталсан нь одоо ч мөрдөгдөж буй. Гурван жилийн өмнөх 1500 төгрөг одоогийн 1500 төгрөгийн хооронд асар их зөрүү бий. 2021 онд мөнгөний ханш, инфляцаа бодоход 1500 төгрөг үдийн хоол болох боломжтой байж болох ч өнөөдрийн түвшинд нэг боодол бохины мөнгө болсон нь гашуун үнэн. Иймдээ ч зарим сургууль санхүүдээ боогдон хүүхдүүдэд тал боорцог, усан бантан гэхчилэн өгч байгаа нь хүүхдүүдийн өдөрт авах шим тэжээлт бодисын хэмжээнд хүрэхгүй,  ходоод дүүргээд өнгөрч байна. Сангийн сайд Б.Жавхлан "1500 төгрөг хоолны мөнгө биш  материалын зардал" гэж тайлбарласан удаа бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ЕБС-ууд буруу ойлгоод 1500 төгрөгт таарсан чанаргүй хоол өгч байсныг өөрчилж, сурагчдын хоолны асуудлыг нэг тийш болгоё. 

Өөр нэг барьцах зүйл нь хоригдлуудын өдрийн хоолны төсөв 15000 төгрөг. Харин 1-6-р ангийн хүүхдүүдийн хоолны зардал 1500 төгрөг. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ходоодыг бодвол хоригдлуудаас 10 дахин хямд төсөв батлах биш байрыг нь сольж баталдаг байя  Сангийн сайд аа!