Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.13 17:03
2784
2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна

2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ.

Тодруулбал:

1-р тойрог- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг / 9 мандат/

2-р тойрог- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг / 10 Мандат/

3-р тойрог- Баян-Өлгий аймаг /3 мандат/

4-р тойрог- Булган, Орхон, Хөвсгөл аймаг / 8 мандат/

5-р тойрог- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг / 10 мандат/

6-р тойрог- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг / 7 мандат/

7-р тойрог- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг / 7 мандат/

8-р тойрог- Баянзүрх дүүрэг / 5 мандат/

9-р тойрог- Баянгол дүүрэг / 3 мандат/

10-р тойрог- Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг / 6 мандат/

11-р тойрог- Сонгинохайрхан дүүрэг /5 мандат/

12-р тойрог- Хан-Уул дүүрэг / 3 мандат/

13-р тойрог- Багануур, Багахангай, Налайх / 2 мандат/ дүүргүүдийг нэгтгэхээр тооцоолжээ.