Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.03.18 22:19
3132
Л.НАРАНБААТАР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭ МЭДЭГДЛЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС НАМЫН БАТЛАХАА АВЧ БАЙСАН Л.НАРАНБААТАР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭ МЭДЭГДЛЭЭ.

Тэрбээр "Монгол  Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас өвгөдийн гаралтай Лүндэг овогтой Наранбаатар миний бие нь:

-Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох бүрэн эрхийнхээ хүрээнд, намын бага хурлын гишүүний үүрэг, хариуцлагаа ухамсарлан, Монгол улсынхаа нийтлэг эрх ашиг, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө УИХ-д нэр дэвших хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу МАН-ын Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө.

УИХ-д нэр дэвшүүлэх эсэхийг хуульд заасан хугацаанд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх юм гэв.