Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.19 08:56
6647
Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140  км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж  яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна. 

Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар  /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олжээ.