Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.03.19 10:23
2956
Парламентад суудалтай намуудын бодлогын хурал болно

Сонгуульд хэн нэр дэвшихийг тодорхойлох намын бага хурлууд удахгүй болно. Тухайлбал МАН-ын Бага хурал гуравдугаар сарын 22, 23-нд болох бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал энэ сарын 23-ны өдөр буюу ням гаригт товлогджээ. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Иймээс намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрийг эцэслэж, нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодорхой болгох юм. ХҮН намын хувьд Төлөөлөх зөвлөл маргааш буюу энэ сарын 20-нд хуралдаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах юм байна.