Улаанбаатар хотноо 2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.