Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.20 14:23
3730
Дундаж тэтгэврийн хэмжээг ирэх сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.20/ хуралдаанар тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг хэлэлцсэн. 

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрээр" Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасан тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Үүнд 499,2 мянган тэтгэвэр авагчид хамрагдана. Нийтдээ 449,3 тэрбум төгрөгийг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685,6 мянган төгрөг байгаа бол дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдсэнээр 785,6 мянган төгрөг болж байна.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөгөөс 100 мянган бас адилхан нэмэгдэхээр байгаа. Халамжийн тэтгэвэр мөн нэмэгдэнэ, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай 65,6 мянган хүн энэ халамжийн тэтгэврийг авдаг.  

Мөн  16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12,8 мянга орчим байдаг, энэ тэтгэмжийг 15,4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмж 370 мянган төгрөг авахаар болж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд байнгын асаргаа үзүүлж буй гэр бүлийн хүнд нь олгодог. Том хүн асарч байгаа, хүүхэд асарч байгаа гэдэг ялгааг арилгаж 10 хувиар нэмэхээр тусгасан.

Хүүхдийн мөнгө олгодог журамд өөрчлөлт орж байгаа. Улсын хэмжээнд халамжийн төвд байдаг 0-18 насны 924 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн хувьд 14-өөс дээш насны хүүхдүүд, хүүхдийн мөнгөнийхөө 20 хувийг өөрсдийгөө хөгжүүлэх үйлчилгээнд зарцуулах эрхийг нь нээж өгч байгаа. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд мөнгө огт зарцуулж үзээгүй байдаг, гэтэл насанд хүрчих гээд байдаг ийм асуудал байна. 

Хүүхдийнх нь асран хамгаалах үүргийг төрийн болон төрийн бус байгууллагад асран хамгаалуулж байгаа хүүхдүүдийн мөнгийг эцэг эх нь захиран зарцуулах эрхийг нь хаасан" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: