Гадаад мэдээ
2024.03.21 08:52
514
Өмнөд Солонгосын далбаатай усан онгоц Японы ойролцоо осолдож, 7 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын далбаатай хөлөг онгоц Японы далайд хөмөрч осолдсоны улмаас багийн долоон гишүүн нас барсан талаар албаныхан мэдээллээ.

Онгоцонд нийт 11 гишүүн байсны 7 хүн амь үрэгдэж 2 хүн сураггүй алга болсон байна. Харин багийн есөн гишүүн эмнэлэгт хүргэгдсэний нэг нь гарсан бол нэг гишүүний биеийн байдал тодорхойгүй байна гэж  Японы Можи эргийн хамгаалалтын албанаас мэдээллээ.

Тус багт Өмнөд Солонгосын хоёр, Индонезийн найм, Хятадын нэг иргэн багтаж байжээ.

Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, тус онгоц химийн бодис тээвэрлэж явсан бөгөөд хөлөг онгоц орон нутгийн цагаар өглөөний 7:00 цагийн орчимд хөмөрчээ.

Онгоц 980 тонн акрилийн хүчил тээвэрлэж явсан бөгөөд одоогоор асгарсан нь тогтоогдоогүй байгаа аж.

Эх сурвалж: CNN