Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.22 10:56
2947
Ирээдүйнхээ төлөө дусал бүрийг хайрлацгаая

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Усны өдрийг тохиолдуулан усны газраас Монгол улсын усны нөөц, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлүүдийг хэлэлцэж байна.

Монгол улс цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь буюу  120,3 сая га талбай доройтолтой байна гэсэн судалгаа гарсан.

Цөлжилттэй тэмцэх, даван туулах гарц гаргалгааг зөвхөн удирдах албан тушаалтнууд биш иргэн бүр эрэлхийлэх чухал. Улаанбаатар хотын иргэд тоос, тоосонцроос үүдэн бронхиттой болж, ханиад томуу хатгалгаа салахаа байсан. Үүнийг шийдэхийн тулд иргэн бүр мод тарьж, усаа гамнах нэн тэргүүний асуудал боллоо.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн авто угаалгуудыг саарал ус хэрэглүүлэх шийдвэр гарсан. Мөн усны газраас 2025 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжүүлэх ажлын хөтөлбөртөө сум болгоныг нууртай болгох, нийт  333 нууртай болох зорилт тавьсан.

Усны газрын дарга З.Батбаяр “Таны өнөөдөр хэмнэсэн 1 литр ус ирээдүйд таны хүүхдэд 3 литр цэвэр ус болон очно гэдгийг ухамсарлаж усаа хайрлаарай. Зөвхөн автомашин угаалгууд саарал ус хэрэглэх биш, ААН байгууллага болон иргэд дээврийн усаа ашиглаж хэвшээсэй гэж хүсдэг. Дээврийн усаараа шалаа угаах гэх мэт жижиг үйлдлээрээ байгаль дэлхийгээ хайрлаарай гэж уриалмаар байна” гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: