Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.27 09:21
1856
“Чингис хаан” нисэх буудал явах замд 17 машин мөргөлдсөн осол гарлаа

Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 27 -ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул та бүхэнд: 

Тохиромжтой хурдыг сонгох: 

Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; 

Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;

Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх; 

Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх; 

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.