Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.27 09:32
728
Хуучин хувцас шатааж байхдаа гал алдаж 2 га талбайн өвс шатжээ

Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн  алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.