Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.03.28 10:47
4342
Ц.Даваасүрэн: Бид ийм хууль баталбал сонгууль дөхсөн үед иргэдийн саналыг авахад хүндрэлтэй нөхцөл үүснэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар импортын гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх, Банкны хуулийн нэмэлт өөрчлөлт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хаврын чуулганы хэлэлцүүлэгт төрийн өмчийн компани байгуулж болохгүй гэх хуулийн төслийг  оруулахгүй байхыг хүслээ. Тэрээр, Төрийн өмчийн компани байгуулж болохгүй хуулийн төсөл байгаа. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль үндсэн хуулийн зөрчилтэй хууль. Нэгдүгээрт, Стратегийн ордуудын 51 хүртэл хувийг төр хайгуул хийсэн бол төр эзэмших хуультай. Гэтэл энэ хуультай ч зөрчилдөж байгаа. Төрийн өмчийн компани байгуулж байж бид стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Нөгөө талаар үндсэн хууль дээр ард түмэндээ байгалийн баялгийг хүртээнэ гэж заасан. Төрийн өмчийн компани байгуулж байж хүртээхгүй юм бол бид яаж ард иргэддээ баялгаас хүртээх юм. Энэ агуулгаараа иргэддээ баялгаас хүртээхгүй гэсэн хууль орж ирж байна. Тийм учраас үндсэн хуулийн 2 агуулгыг зөрчиж байгаа энэ хуулийг чуулганы хуралд оруулж хэлэлцэхгүй байхыг хүсэж байна. Хууль санаачлагчдаас энийгээ татаж ав, үндсэн хуулийн зөрчлөө арилга. Өнөөдөр Эрдэнэс тавантолгой 10 тэрбум долларын орлого оруулж байна. Үүгээр бид цалин, тэтгэврээ нэмж чадаж байна. Цаашид төрийн өмчийн компани байхгүй болчихвол хувийнхан ингэх үү. Энэ бол маш ноцтой хууль. Гишүүд минь энийг сайн анхаараарай. Хэрэв бид ийм хууль баталбал сонгууль дөхөж байгаа үед иргэдийн саналыг авахад хүндрэлтэй нөхцөл үүснэ гэлээ. 

Шууд дамжуулалт: