Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.01 15:13
2212
Ж.Сүхбаатар:Заавал нэг албан тушаалтан хэрэгт холбох болоод л би таарсан

УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах түр хорооны дарга асан Ж.Сүхбаатар ногоон автобусны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр

“Би хууль бус хийсэн юм байхгүй ээ. Анх 20 автобус хүлээж авах үед нь хууль бусаар үүрэг даалгавар өгч,  хүлээж авсан гэдэгт буруутгагдаад байгаа. Заавал нэг хэрэгт том албан тушаалтан байх ёстой болоод би л таарч байгаа юм. Улс төрч хүний хувьд улс төрийн карьер хэзээ дуусдаг юм бэ гэхээр улс төрийн ажил амьдрал нь  дууссан үед хэлнэ. Ногоон автобустай холбогдоогүй байсан бол би УИХ-ын сонгуульд нэр дэвших байсан. Гэхдээ сайд байсан хүний хувьд ёс зүй гэж байна.  Өнөөдөр би гэм буруугүйн асуудлаа шийдүүлээгүй байна. Хүн өнөөдөр хэнийг ч буруутгаж болно шүү дээ.  Улс төрд өнөөдөр шалгагдаж байсан, ял авсан хүн ч байна. Миний хувьд шүүхэд шилжээд асуудал нь хэлэлцээд явж байна. Би гэм буруугүй гэдгээ нотолно. Анх ирсэн 20 автобусыг хүлээж авахдаа би хууль бусаар нөлөөлсөн юм бол юу гэж 80 автобусны  асуудлыг олон нийтэд ил болгоод явах вэ дээ. 

Автобуснууд капитал засвар орж ирсэн гэдэг нь нотлогдоогүй. Бодитоор капитал засвар хийсэн баримт нь хаана байгаа юм” гэлээ.