Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гэмт хэрэг
2024.04.01 15:53
2608
Өөрийгөө цагдаагийн ажилтан гэж бусдыг хуурч, залилан 63 сая төгрөгийг нь шилжүүлэн авчээ

Сүүлийн жилүүдэд цахим орчноос үүдэлтэй иргэд хохирсон тохиолдлын тоо нэмэгдсээр байна. 

Тодруулбал, Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авчээ. 

Харин Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Тиймээс иргэдийг хувийн мэдээллээ цахим орчинд байршуулахгүй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.