Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Эрэн сурвалжлах
2024.04.01 16:08
2448
Тайланд руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор хуурч 4 эмэгтэйг худалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт (11.20-11.24) xэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж, нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, өмчлөх эрхийн эсрэг 90, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, хүрээлэн байгаа орчны эсрэг 11, авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.