Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.02 16:35
435
Ус зайлуулах хоолойгүй Улаанбаатарчууд зундаа бэлэн үү...

Өнгөрсөн зун хур бороо арвинтай жил боллоо.

Ус зайлуулах хоолойгүй Улаанбаатарчууд нийслэл хотынхоо зам дээгүүр завиар зорчиж болдог гэдгийг өнгөрсөн зуны усархаг бороо баталлаа. Хэсэгхэн хугацаанд орох аадар борооноор хот тэр аяараа живж, нүхэн жорлон, хог  хаягдалтайгаа хамт хорин нэгдүгээр зуунд нийслэлчүүд урссан юм.

Олон айлын эд хөрөнгө үерт урсаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн гашуун сургамжаас бид ямар туршлага хуримтлуулав... Түүнээс хойш бид ямар бүтээн байгуулалт хийв.

Өнгөрсөн зуны үерээс хойш ямар бүтээн байгуулалт хийсэн талаар Геодези, зураг зүйн газраас тодрууллаа.

Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь л ус зайлуулах шугамтай.

“Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ байна. Өнгөрсөн зуны үерээс хойш бид дөрвөн байршилд ус зайлуулах хоолой хийсэн. Үүнд:

  • - Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Алтай хотхоны урд зам дагуу 437км урт шугам
  • - Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээний төгсгөлд 180 метр урт шугам
  • - Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Багшийн хөгжлийн төвийн замд 237 метр урт шугам
  • - Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд 423 метр шугамыг байршуулсан” гэв.

Гэтэл өчигдөрхөн орсон цас хайлахад бид аль хэзээний уртын хариалт хийгээд амжлаа. Удахгүй орох усархаг бороонд нийслэлчүүд бэлэн үү...

 Дөрөвдүгээр сарын 1-ний зураг