Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.04.03 10:36
2915
Ж.Батбилэг: Нүхэн гарц жилдээ 1-2 удаа усанд автдаг ямар ч арга хэмжээ авах боломжгүй

БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт шар усны үер болж 30 гаруй айл усанд автжээ. Харин өнөөдрийн байдлаар 8 өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол бусад айл нүүгээгүй байгаа юм. Гэвч дээрх өрхүүд бүгд газрын зөвшөөрлийг бичигтэй. Чухам яагаад голын голдирол ойролцоо газар олгосон бэ гэх асуудал анхаарал татаж байгаа юм. Тиймээс тус асуудлын талаар БЗД-ийн 11-р хорооны засаг дарга Ж.Батбилэгээс тодрууллаа. 

Ж.Батбилэг: Туул зөрлөгийн 25-30 гаруй айл байгаа. Дээрх айлуудын газрын зөвшөөрөл 2016-2020 оны хооронд гарсан байдаг. Би 2021 оны нэгдүгээр сард томилогдож ирсэн. Тэрнээс өмнө хорооны засаг даргын гарын үсгээр дүүргийн газрын алба газар олгодог байсан. 2019 оноос журам гараад хорооны засаг дарга газар олголтод нөлөөлөхгүй болсон. Иргэд намайг олгоод байгаа юм шиг ойлгоод байдаг. Ер нь дүүрэг, нийслэлийн газрын алба хаа хаанаа анхаарахгүй бол замбараагүй газар олголт гайгаар шар усны үер болж байна. Гудамд тогтсон шар усыг соруулах арга хэмжээ л авч байна. Суваг шуудуу татаад урсгах гэхээр дандаа газар олголттой, суурьшлын бүсэд суваг шуудуу татах боломжгүй байдаг. Хэцүү байдаг. Анхнаасаа тооцоо судалгаагүй газар олголт хийсэн. Энэ зас гэхэд л хороо хүртэл дээшээ 2 км байдаг. Гэвч нэг ч суваг шуудуу байхгүй. Дээрээс урсаж байгаа ус хоёр талаараа орж ирдэг. Хамгийн нам дор газар нь энэ. Их ус хуримтлагдаад замаа эвдээд доошоо урсаж байна. Манай энэ хавь жилдээ 1-2 удаа байнга ингэж усанд автдаг. Иргэд төмөр зам дээгүүр гарам, зам тавихыг шаарддаг. Гэвч энэ асуудал хурдан шийдэгдэх асуудал биш. Тэрнээс наана энэ нөхцөл байдал арилахгүй гэлээ. 

Харин хонхрын нүхэн гарц шар усны үерт автаад байгаа. Гэвч үер дуустал шийдэх ямар ч боломжгүй гэдгийг тус хорооны засаг дарга хэлж байсан юм. Учир нь нүхэн гарц хавьцаа хамгийн нам дор учир энэ хавийн бүх л ус ганцхан энэ замаар урсаж Туул гол руу урсдаг байна. Харин иргэдийн зүгээс тус асуудлыг багагүй шүүмжилдэг байна. 

Ус урсаж байгаа үед соруулж, өөр тийш нь урсгах боломжгүй аргаа барж байна гэв.

Үерийн бүсэд буусан айлуудад мэдэгдэх хуудас тарааж өгчээ. Мөн дүүргээс зааж өгсөн суурьшлын бүсийг зааж өгчээ. Гэвч иргэдийн хувьд сургууль, цэцэрлэг хол. Тог цахилгаангүй, автобусны буудлаас хол гэх шалтгаанаар нүүх дургүй байдаг байна. Иргэдийн хувьд бүх юмтайгаа ойр, бэлэн, дэд бүтэц хөгжсөн газар хүсдэг байна. 

Тэдний санал болгож байгаа газар 7-8 км зайтай. 

Тиймээс үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг дүүргийн газрын албан дээр очиж, зөвшөөрсөн газар руу нүүхийг уриаллаа.  

Шууд дамжуулалт: