Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гэмт хэрэг
2024.04.03 16:18
3894
Цагдаагийн алба хаагчид 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ

Өнгөрсөн сард буюу  гуравдугаар сард Сэлэнгэ аймагт өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газрын даргын жолооч болон нэр бүхий цагдаагийн алба хаагчид нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл байна.

Дээрх алба хаагчид нь хохирогч охиныг гэртээ авч ирэн хүчирхийлэл үйлдсэн болох нь  аймгийн цагдаагийн газрын дотоод шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Харин цагаагийн байгууллагаас албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа юм. Бид албаны эх сурвалжаас тодруулан эргэн мэдээллэх болно.