Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2024.04.04 10:41
2770
ЦЕГ: Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй

13 настай охиныг нэр бүхий дөрвөн цагдаа бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-аас тайлбар, мэдээлэл хийв.

Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж: "Урьдчилсан байдлаар нэр бүхий дөрвөн алба хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Одоогийн байдлаар мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэрэв цагдаагийн ажилчид тус хэрэгт холбогдсон бол алба хаагчдаа өмөөрч хамгаалахгүй, хариуцлага хүлээлгэх болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд цагдаагийнхан өөрсдөө цагдаагаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэдэг мэдээлэл их явж байна. Бид үндсэн зарчмаа барьж ажиллана.

Цагдаагийн байгууллага алба хаагчдадаа бүх төрлийн сургалт явуулдаг" гэв. 

Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах: "Олон нийтийн цахим хэрэгслээр цагдаагийн алба хаагчдын хэргийн талаар мэдээлэл гарсан. Хэргийг шалгаж байна. Мэдээж хувь хүний халдашгүй байдал, хувийн нууцтай холбоотойгоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эмзэг мэдээллийг хамаагүй тарааснаар хохирогч, холбогдогч нарын амь нас, эрүүл мэндтэй холбоотой байдаг" гэв. 

Шууд үзэх: