Гадаад мэдээ
2024.04.05 10:06
425
Италид “Ямаа үрчлэх” хөтөлбөр зарлагджээ

Италийн алслагдсан жижигхэн Аликуди арал нь ердөө 100 орчим оршин суугчтай, тэдэнд 100 орчим зэрлэг ямаа байвал тохиромжтой байх аж.

Тус арлын ямааны тоо оршин суугчдын хүссэн тооноос зургаа дахин ихэссэн бөгөөд нэг хүнд ногдох малын тоо бусад газраас илүү их байгаа тул хотын дарга Риккардо Гулло асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадах бүх хүмүүсийг уриалж байгаа аж.

Гулло пүрэв гаригт CNN-д өгсөн ярилцлагадаа  “Ямаа тэжээх талаар юу ч мэддэг эсэх нь хамаагүй, хэрэв та ямааг барьж аван арлаас гаргавал дараа нь хэрхэх нь бидэнд хамаагүй” гэжээ.

Ямаанууд орон сууцны хороололд халдаж, гэр орон руу дайран орж, нийтийн цэцэрлэгт хүрээлэн, хувийн цэцэрлэгт хүрээлэн, хашаанд таарсан бүхнээ идэж байгаа улмаа орон нутгийн засаг захиргаа “ямаа үрчлэх” хөтөлбөрийг бий болгосон гэв.

Тус бүс нутагт ямааг анх 20 орчим жилийн өмнө нэгэн фермер нутагшуулж, явцдаа ямааг хэн нэгний эзэмшилд бус чөлөөтэй болжээ.

Хэдэн жилийн турш хэний ч эзэмшдэггүй ямаанууд Аликудигийн хадан цохионы хажуугаар бие даан бэлчдэг байсан байна.

“Ямаа үрчлэх” хөтөлбөрийн хүрээнд 50 хүртэлх ямаа авах хүсэлтэй хүн бүр дөрөвдүгээр сарын 10-ны дотор албан ёсны хүсэлтээ гаргаж болно. Гэсэн хэдий ч бүх ямааг үрчлүүлж дуустал хугацааг сунгана гэж тосгоны дарга мэдээлжээ.

Эх сурвалж: CNN