Хобби
2024.04.05 15:39
1123
"Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг"-аас Даваа гарагт

Та хэзээ нэг цагт “Thank God It’s Friday” (TGIF) буюу Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг хэллэгийг сонсож байсан л биздээ. Мөн баасан гарагт ажилчид хамгийн аз жаргалтай байдаг тухай судалгаа ч байдаг билээ. Тэгвэл хуруу уншуулах мөчийг догдлон хүлээх зуураа “TGIF”-ийн талаар ярилцацгаая.

TGIF буюу Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг, монголчилбол “Баасан ахын төрсөн өдөр”. Энэ хэллэг нь ажлын долоо хоногийн төгсгөлд сэтгэл санаагаа тайвшруулж урт ажлын өдрүүд дуусаж буйд баярлаж буйгаа илэрхийлж буй дэлхий даяар ашиглагддаг хөгжилтэй илэрхийлэмж билээ.

Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг, монголчилвол “Баасан ахын төрсөн өдөр” хэрхэн хаанаас эхлэх болов?

TGIF-ийн түүх эртний цаг үеэс эхтэй гэнээ. Жишээлбэл, эртний Ромд Баасан гарагийг хайр ба гоо үзэсгэлэнгийн бурхан Сугар гаригийн нэрээр нэрлэсэн байна. Энэ өдөр хурим болон бусад баяр баясгалантай тэмдэглэлт өдрүүдэд тохиромжтой гэж үздэг байжээ.

Хожим нь дундад зууны үед Христэд итгэгчид баасан гарагийг Есүс Христийг цовдлогдсон өдөр гэж үзэн тэмдэглэдэг болжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам баасан гарагийг баяр ёслолтой холбох нь улам бүр хүчтэй болж байв. 1904 онд Нью-Йоркийн “The Independent” сонинд “Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг - TGIF” гэсэн гарчигтай нийтлэл анх нийтлэгдсэн байна.

Өнөөдөр Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг - TGIF хэллэгийг дэлхий даяарх хүмүүс соёл, шашин шүтлэгээс үл хамааран ашиглах болжээ.

Даваа гаригт хүмүүс ажилдаа ирэх дуртай ажлын байрыг хэрхэн бий болгох вэ?

“Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг – TGIF” аас Бурханд баярлалаа өнөөдөр ДАВАА гараг TGIM болгох боломжтой юу? Даваа гарагт ажилдаа ирэх дуртай ажлын байрыг бий болгох хэд хэдэн зөвлөмжийг энд оруулав.

Байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх. Энэ нь ажилчдад үнэлэгдэж, хүндлэгдэж, дэмжигддэг ажлын орчныг бий болгоно гэсэн үг. Хамтын ажиллагаа, инновац, тасралтгүй суралцах соёлыг сурталчлах замаар байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх боломжтой.

Удирдагч та ажилчдад ажлын утга учир, зорилгоо олоход нь тусал. Ажилтнууд өөрсдөө ажилдаа өөрчлөлт авчирч байгаа мэт мэдрэмж төрж байвал тэд илүү идэвхтэй оролцож, урам зоригтой ажилладаг. Удирдагчид байгууллагынхаа эрхэм зорилго, алсын харааг тодорхой илэрхийлж, ажилчдад ур чадвараа хөгжүүлэх, хөгжих боломжийг олгох замаар ажилчдад ажлын утга учир, зорилгоо олоход нь тусалж чаддаг.

Ажил амьдралын эрүүл тэнцвэрийг бий болгоцгооё. Ажилтнууд ажлаасаа гадуур хувийн амьдралдаа цаг гаргах хэрэгтэй шүү дээ. Удирдагчид ажлын уян хатан зохицуулалтыг санал болгож, ажилчдаа завсарлага, амралтаа авахыг дэмжсэнээр ажилчдынхаа эрүүл амьдралын тэнцвэрийг бий болгож чадна.

Хувь хүний ​​болон багийн хувь нэмрийг үнэлж, урамшуулаарай. Ажилтнууд шаргуу хөдөлмөрөөрөө үнэлэгдэж байгаад талархдаг. Удирдагчид амаар магтаж, урамшуулж, бодитой урамшуулал өгөх замаар талархлаа илэрхийлж чадна. Жижигхэн шифи өгөхөд манай захирал ажлын цагтаа ирсэн ажилтнуудаа кофегоор дайлсны дараагаар ажилчдын хоцрогдол илт багассан ажиглагдсан шүү.

Багаараа амжилтаа тэмдэглээрэй. Том, жижиг амжилтыг хоёуланг нь тэмдэглэх нь чухал. Энэ нь ажилчдын сэтгэл санааг дээшлүүлж, амжилтын мэдрэмжийг бий болгоход  нь тусална.

Бүтээлч шүүмжлэлийг хэвшүүлэх. Шүүмжлэл заавал сөрөг үгээр, сөрөг хандлагаар гарах албагүй шүүдээ. Эсрэгээрээ бүтээлч шүүмжлэл таныг өөрийн хэлэх гэсэн санаа болон сайжруулахыг хүссэн зүйлээ зөвөөр илэрхийлэхэд дөхөм болох арга билээ. Өөрийн шүүмжлэлийг найрсаг байдлаар, хүлээн авагчид сайжруулах арга санал болгох хэлбэрээр өгүүлбэл илүү үр дүнтэй.

Удирдагч болон тус оффисын ажилтан бүр эдгээр зөвлөмжийг дагаснаар баасан гарагаас ч илүү даваа гарагт ажилдаа ирэх дуртай ажлын байрыг бий болгож чадах буюу “Бурханд баярлалаа өнөөдөр баасан гараг – TGIF” аас Бурханд баярлалаа өнөөдөр ДАВАА гараг TGIM” – ийг бий болгох боломжтой.