m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2024.04.06 15:38
24277
Цэцэрлэгийн багш хүүхдүүдийг хүлж, зоддог байжээ

Баянгол дүүргийн 309-р цэцэрлэгийн багш нар 3 настай бяцхан хүүхдүүдийг 2-3 цаг хүлэх, улмаар зодож, дарангуйлал үзүүлдэг байжээ. Хүүхдүүдийг хүлж, зоддог байсан туслах багш Г.Одончимэг энэ үйлдлээ тайлбарлахдаа "стресс ихтэй байсан тул санамсаргүй байдлаар хүүхдүүдийг зодож, хүлсэн" гэж тайлбарлаж байна. Түүний хувьд цэцэрлэгийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж.

Туслах багш нь хүүхдүүдийг зодож, хүлж байхад анги удирдсан багш М.Эрдэнэцэцэг нь мэддэг байсан. Заах арга зүйч нь хүлээтэй хүүхдийн хажуугаар хэнэггүй өнгөрдөг байсан.

Өөрөөр хэлбэл хэвийн үзэгдэл мэт аашилдаг байж.

Анги удирдсан багш М.Эрдэнэцэцэгийн хувьд цэцэрлэгийн багшаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа гэв. 

Харин тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Болортуяагийн хувьд ажлаа аваад дөнгөж сар болж байгаа. Өмнөх эрхлэгч нь мөн л хүүхэдтэй зүй бус харьцсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа аж.

Өмнө нь тус цэцэрлэгт гэрээтээр соробан сампин зааж байсан багш хүүхдүүдийг яргалан зоддог байсан хэрэг мөн л олны анхаарлыг татаад байсан бол энэ удаад туслах багш нь хүүхдүүдийг зодож, танхайрах, хүүхдүүдтэй зүй бус харьцах тохиолпол гараад байна.