m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.10 03:53
2692
Уруул хагарах нь дотоод эрхтний өөрчлөлттэй холбоотой

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хичнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.
Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй. Өглөө бүр уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой байдаг. Хэрэв уруул чинь омголтоод байвал эмчид хандаж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө.