Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Дэлүүт” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 04 сарын 07-ны 14:55 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Хөндий худаг" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага мөн өдрийн 17:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраахаар ажиллаж байна.