Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал 2023 оны долдугаар сар /2023.07/-д "Хасу шивэрт" рашаан сувиллын … дугаар тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Харин өнөөдөр талийгаач Г.Ганжаргалын эхнэр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр, Миний нөхрийн үхлийн ард их хэмжээний мөнгөний асуудал байсан гэж мэдээллээ.
Мөн үргэжлүүлэн талийгаачийн нас барсны дараах задлангийн хариуц болоод бусад эргэлзээ дагуулаад байгаа зүйлсийн талаар мэдээлэл өглөө.
Талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг:
Хүүрийн толбо яаж үүсдэг үү гэхээр аль хэсгээрээ дарагдсан, аль хэсгээрээ унасан бэ гэдгээсээ шалтгаалж хүүрийн толбо үүсдэг. Энэ ар нуруугаараа дээшээ харсан байрлалтай байсан гэсэн үг. Нас бараад тодорхой хугацааны дотор. Тийм учраас ар нуруунд нь хүүрийн толбо үүсчихсэн байгаа. Энэ хэсгээрээ зулгаралттай, зөөж чирэх үед зулгаралт үүссэн. Баруун шилбэний ард том шарх үүссэн. 1 секунтын хугацаанд унах төдийд яаж ийм олон зулгаралт үүсээд байгаа юм хүүрийн толбыг нь харсан ч энэ хүн анхнаасаа доошоо харсан байрлалтай биш байсан. Энэ хүн дээшээ харсан байдалтай байсан. Харах харахдаа дээшээ гэдийгээд хүзүү нь хойшоо гэдийсэн гарын байрлал ямар нэг зүйлээс барьж татаж байсан. Хөшилтийг нь харсан ч гэсэн тэр шинжээч эмч хараад ойлгох ёстой. Хүүрийн толбо хараад ялгаж мэддэггүй эмч байдаг юм уу.Хэвлий хэсгээр бас нидрэгдчихсэн. Зөндөө олон шарх байгаа цээж, хэвлий хэсгээр. Хоолойд нь яагаад ийм хөндлөн ормууд орсон. Хэл нь гарсан байна гэж байгаа. Хэл ямар үед гарах уу. Та нар өөрсдөө ч гэсэн хоолойгоо боогоод үздээ хамгийн түрүүнд хэл гардаг. Ам нь ангайгаад хэл нь гарсан болохоор би өөрөө нүүр амны мэс заслын эмч учраас хэлээ хазсан юм бол уу гээд хэлийг нь шалгахад зөөлөн эд нь бүрэн бүтэн, эрүүнд нь тэмтрэл хийхэд зүүн тал хугарал үүсээд амны хөндий дүүрэн нөжирхөг цустай. Зүгээр л амьд үлдэхийн тулд үхтлээ тэмцэлдсэн нь цогцост үлдсэн шархнуудаас нь харагдаж байсан гэлээ.
Шууд дамжуулалт: