“Эрдэнэт хүний алтан амь, эд хөрөнгийг өөрийн амь биеэ үл хайрлан хайрлаж, хамгаална” гэж андгай өргөсөн Онцгойгийн албан хаагчдын амь насыг хэн хамгаалах вэ?
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүрэгт гацуурын гэрэл халж, гал алдсан гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу гал түймрийг унтраахаар ажиллаж байсан 27 настай залуу эрдэнэт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Удалгүй нэгдүгээр сарын 25-нд Дүнжингарав худалдааны төвийн уулзварт дэлбэрэлт болж дахин цэл залуухан гурван албан хаагч мөнх бусыг үзсэн гэх мэдээ аюулын харанга дэлдэв.
Бүх нийтээрээ гашуудаж, зул өргөөд, нөгөөх л “Өргөсөн тангарагтаа үнэнч байлаа, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье” гэх хий хоосон үгээ дайж ар гэрт нь гурван өрөө байр амлав.
Өнөөдөр дахин эх орныхоо төлөө цохилдог нэгэн зүрх зогслоо. Харамсмаар, халагламаар... Тавхан сарын дотор Онцгой байдлын таван албан хаагч амь насаа алдлаа. Бид өмнөх алдаанаасаа юуг суралцав, юуг сайжруулав !
Томоохон хэмжээний гал гарах бүрд албан үүргээ гүйцэтгэж яваад залуус амиа алдсаар байх уу? Дахиад 3 өрөө байраар ар гэрийнхнийх нь амыг хаах юм уу? Хэчнээн удаа ингэж аргацаах юм бэ...
Яагаад онцгой байдлын ажилчдын хамгаалах хэрэгсэл, ажиллах нөхцөлийг нь шинэчилж сайжруулдаггүй юм бэ?
Шууд дамжуулалтыг үзэх: