Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.09 08:53
2552
Д.Амарбаясгалан: Гол гурилчид АН-аас нэр дэвшихээр горилж байгаа сонсогдсон
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан гурилын лоббитой холбоотой асуудлаар нийтэлжээ.
 
Тэрээр" За тэр гурилынхан хүчтэй, лобби сайтай гэж эс хэллүү! Үсрээд л гараад ирж байна даа. Бүхэл бүтэн парламентад суудалтай нам, намын даргад нөлөөлчихөж шүү дээ. Гол гол гурилчид АН-аас нэр дэвшихээр горилж байгаа сонсогдсон, аргагүйн байна даа.
Ер нь гурилын үнэ 3-4 дахин өсөж 3000₮ хүрсэн шалтгаан чинь цаанаа айхтар улс төр байгаа юм байна" гэжээ.