Гадаад мэдээ
2024.04.09 14:29
1014
Дараагийн Нарны хиртэлт хаана болох вэ?

2024 оны хамгийн их хүлээгдэж буй үйл явдлуудын нэг болсон нарны бүтэн хиртэлт даваа гарагт болж өнгөрлөө.

Нарны бүтэн хиртэлт Хойд Америкийг бүхэлд нь хамарч, Мексик, АНУ, Канадын олон арван сая хүмүүс ховор бөгөөд нүд гялбам селестиел үзэгдлийг гэрчилсэн билээ.

Хэрэв та энэ удаагийн нарны хиртэлтийг өөрийн нүдээр үзэж чадаагүй бол дараа удаагийн хиртэлтийг үзэх аяллаа төлөвлөж эхлэхэд тань хэрэгтэй мэдээлэл хуваалцъя.

НАСА-гийн мэдээлснээр сар нарны гэрлийн тодорхой хэсгийг хааж "галт цагариг"-ийн эффектийг бий болгодог цагариг хэлбэрийн нар хиртэлт энэ оны 10-р сарын 2-нд Өмнөд Америкийн Чили, Аргентинд харагдах юм байна.

Харин дараагийн нарны бүтэн хиртэлт 2026 оны наймдугаар сарын 12-ноос нааш тохиолдохгүй гэж Колорадо муж дахь Баруун өмнөд судалгааны хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Амир Каспи мэдэгдэв. Энэхүү хиртэлт нь Гренланд, Исланд, Испани, Орос болон Португалийн багахан хэсгийг дайран өнгөрөх бөгөөд хэсэгчилсэн хиртэлт Европ, Африк, Хойд Америкийн зарим хэсэгт харагдах аж.

Харин эрдэмтэд нарны бүтэн хиртэлтийн 2027 оны 8-р сарын 2-нд Египетийн пирамидуудыг дайран өнгөрнө гэж таамаглаж байгаа бөгөөд тус хиртэлт нийт зургаан минут үргэлжилнэ гэж таамаглаж буй аж.

Ирэх жилүүдэд үзэгдэх нарны хиртэлтийн тов:

2028 оны 7-р сарын 22: Австрали, Шинэ Зеланд

2030 оны 11 сарын 25: Намиби, Ботсвана, Өмнөд Африк, Лесото, Австрали

2034 оны 3-р сарын 20: Нигери, Камерун, Чад, Судан, Египет, Саудын Араб, Иран, Афганистан, Пакистан, Энэтхэг, Хятад

2035 оны 9 сарын 2: Хятад, Хойд болон Өмнөд Солонгос, Япон

2037 оны 7-р сарын 13: Австрали, Шинэ Зеланд

2038 оны 12 сарын 26: Австрали, Шинэ Зеланд

2041 оны 4 сарын 30: Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда, Кени, Сомали

2042 оны 4 сарын 20: Малайз, Индонез, Бруней, Филиппин

2043 оны 4 сарын 9: Орос