Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.10 09:27
2583
Ө.Шижир: С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчихаж

ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир С.Зоригийн хөшөөг зарсан гэх асуудлаар ийн нийтэлжээ. 

Тэрээр" Эхлээд хүзүүвч буюу Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний хажууд байрлах манай намын байр зарагдсан, одоо талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байр Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчихаж. 

Гэхдээ угаас намын байр байгаагүй ч түүхэн дурсгал гэж үзээд авч үлдэх ёстой байсан юм. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья. Хөшөөг нь арай ч зарчаагүй байлгүй дээ" гэжээ.