Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.10 12:01
1516
Дэлбэрэлтэд байраа алдсан иргэд: Хүүхдүүд стрестэж орондоо шээж, нүд ам нь цавчдаг боллоо

БЗД-ийн 26-р хороо, Дүнжингаравын ойролцоо болсон ослоос хойш 78 хонож байна. Өнөөдрийг хүртэл онцгой байдлын газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарснаас өөр тоймтой шийдвэр гараагүй юм. Иймээс тэсвэр алдсан иргэд өнөөдөр жагссан юм. Түрээсийн байранд байгаа иргэдээс нөхцөл байдлыг тодрууллаа. 

-Улсаас түрээсийн байранд оруулахаар бид тайвширсан. Байр засварлана гэж хүлээж байсан ч эцсийн байдлаар хариу өгөөгүй. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш бидэнд яваагүй газар гэж байхгүй. Барилга хот байгуулалтын яам, лаборатори гэхчилэн ерөөс бидэнд  хариу өгөхгүй байж байтал гэв гэнэт мэдээллийн хэрэгслээр энэ байрыг ашиглах боломжгүй, газар  хөдлөлтөд тэсвэргүй гэсэн. Бидэнд яагаад мэдээлээгүй вэ. Оршин суугчид хөөцөлдөөд яваад байхад яагаад бидэнд мэдээлэхгүй олон нийтийн  хэрэгслээр яах гэж байгаа нь  мэдэгдэхгүй мэдээлэл өгөөд алга болчихсон. Оршин суугчдын групп гэж байгаа шдээ. Тэр группт бөөн стресстэй байгаа хүмүүс яах вэ ийх  вэ гэж яриад бидэнд огт хариу өгөхгүй байгаагаас бид аргаа барахдаа бидний асуудлыг шийдэж өгөөч, хариугаа гаргаж өгөөчээ гээд чимээгүй зогссон.  Бидэнд эцсийн хариу байхгүй учраас өнөөдөр энд ирлээ. Түрээсийн байр яаж өөрийн гэсэн төрсөн гэрийг гүйцэх вэ. Үр хүүхдэд ч хэцүү байгаа. Бидэнд ч бас хүний юманд амьдрахад амар биш л байгаа.  Яг үнэнийг хэлэхэд манай байр чанартай сайн л байр байсан. Түрээсийн байранд бохир нь үнэртдэг ч юмуу  янз бүрийн асуудал байна л даа. Сургууль цэцэрлэгээсээ холдож байна. Хүүхдүүдийн стрес их байна. Хэдийгээр өөрсдөө илэрхийлж,  ярьж чадахгүй ч бие махбодиороо илэрхийлж байна. Хүмүүсийн ярианаас сонсоход сургуульд орсон хүүхэд орондоо шээж, нүд ам нь цавчдаг боллоо. Эд нар чинь стресээ бие махбодиороо гаргаж байгаа хэлбэр байхгүй юу.   Бид ч өөрсдөө стресдэж байна. Орох оронгүй болчихвол яанаа, гудамжинд гарах юм уу яах юм гээд л байж байна.

-78 хоногийн дараах дүгнэлт өөрөө ойлгомжгүй. Засч болох болохгүй эсэх нь ч тодорхойгүй байгаагаас бид тэсвэр алдаад жагслаа. Цаашид яахаа мэдэхгүй байна. Бүгд УОК-ын шийдвэрийг  хүлээж байна. Бид эхний өдрөө 133-р сургуульд хоргодох байранд байж, буудалд хуваарилагдаад одоо бол түрээсийнбайранд амьдарч байна. Түрээсийн байраа бид өөрсдөө олсон. Өнөөдөр бидэнд галын дүгнэлт л хэлж байна. Нурааж болох үгүй шийдвэрийг  улсын онцгой комисс гаргана гэж байна.