Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.10 16:11
8463
Алга болсон 13 настай охиныг эсэн мэнд олжээ

Өчигдөр /2024.04.09/ нийслэлд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн 3-ыг нь буюу 7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн ба 13 настай охиныг эрэн хайж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая 13 настай С.Э охиныг эсэн мэнд олжээ.

Охин гэрээсээ дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон байсан бөгөөд 3 хоногийн дараа охиныг оллоо.