Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.10 17:52
2329
Гудамжинд танихгүй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх 43 настай Э-г шалгаж байна

Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "... гэгээн цагаан өдрөөр гарц дээр зогсож байхад бие рүү тулж ирэн бэлгийн дарамт үзүүлж байна.

Ямар аймар болсон юм бэ..." гэх агуулгатай нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас тус зөрчил гаргасан 43 настай Э-г олж тогтоон, согтуурлын зэргийг хэмжиж, согтуурлын зэрэг өндөр байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.