Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.11 08:29
1780
Хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох гэж байсан иргэнийг аварчээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч
 
Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2 километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг нь аварчээ.