Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.11 08:59
1627
Парис 2024 зуны олимпын алтан медальтнуудад мөнгөн шагнал олгоно

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо олимпын алтан медальтнуудад олгох мөнгөн шагналын хэмжээг зарлалаа.

Дэлхийн хөнгөн атлетик (WA) Парис 2024 наадмын олимпоос эхлэн алтан медаль хүртсэн тамирчдад шагналын мөнгө олгодог анхны олон улсын спортын удирдах байгууллага болох тухайгаа мэдэгдлээ.

Тус байгууллагаас Парис 2024 зуны олимпын алтан медальтнуудад 50,000 ам.долларын шагнал олгохоор болсон байна. Харин буухиа тэмцээний багийн тамирчид уг мөнгөн дүнг тэнцүү хуваан авахаар зохицуулж байгаа аж.

“Олимпын алтан медальтнуудад шагналын мөнгийг олгох болсон нь дэлхийн хөнгөн атлетик болон хөнгөн атлетикийн спортын хувьд чухал мөч бөгөөд тамирчдыг чадавхжуулах, аливаа олимпын наадамд амжилт гаргахад тэдний үүргийг хүлээн зөвшөөрч буй явдал юм” гэж тус хорооны Ерөнхийлөгч Себастьян Кое мэдэгдэлдээ.

Эх сурвалж: CNN