Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.04.11 10:50
2163
Д.Ганбат: МАН хамгийн том хулгайч, хамгийн том гэмт хэрэгтнүүдийг ивээлдээ авдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. С.Зориг агсны хөшөөний газарт барилга барих асуудал яригдаж, иргэдийн шүүмжлэлд багагүй өртөөд байгаа. Харин тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, Нийгмийг маш их талцуулж байгаа зүйл бол ардчиллын билэг тэмдэг болсон удирдагч С.Зориг агсны хэрэг сонгууль болгоны өмнө гарч ирдэг. Хоёрт, Хүүхдийн хүчирхийллийн асуудал. С.Зориг агсан амиа алдаад 26 жил өнгөрсөн. Гэтэл алга дарам хөшөөний газар ч өгөхгүй гэж байх шиг байна. С.Зоригийн хэргийг нууцаас гаргахыг ар гэр нь ч хүсдэг. Энэ нь ч зөв байх. Болохгүй бол гадны мөрдөн байцаагч нарыг дуудаж ажиллуулахгүй л бол энэ хэргийг нэг цагдаагийн дарга гарч ирээд л МАН ялбал энэ хэрэг илэрнэ гэдэг.  Одоо ч энэ хэрэг илрээгүй. Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэрэг байгаа. Парламентын дэд дарга байсан хүн. Ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн тэр хүнийг тангаргийн буг гэдэг байлаа. Хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ асуудалд гадна, дотнын мөрдөн байцаагч нарыг урьж авчраад ажиллуулах цаг болсон. Үгүй бол дараа дараагийн хэргүүд ямар ч хэлбэрээр үйлдэгдэж болзошгүй байна. Хамгийн том хулгайч нарыг МАН ивээлдээ авдаг. Хамгийн том хулгайчтай, хамгийн том гэмт хэрэгтэнтэй  хэдэн арваараа авиалгалд орооцолдсон. 40 саяар торгуулаад гардаг. Шүүх хуулийн байгууллага нь бүгд дохио зангаагаар ажилладаг болсон гэлээ. 

Шууд дамжуулалт: