Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.11 11:17
1875
Хүүхэд зодсон 309-р цэцэрлэгийн багшийг ажлаас нь чөлөөлж, холбогдох газруудаас нь шалгаж эхэллээ

309-р цэцэрлэгийн багш бага насны хүүхэд зодсон, хүүхдүүдийг унтахад нь хүлж зүй бус харьцдаг үйлдлийг Mass.mn ил болгон, үзэгчдэдээ мэдээлсэн.

Харин хүүхэд зодсон 309-р цэцэрлэгийн багшийг ажлаас нь чөлөөлж, тус цэцэрлэгийн камерын тоог нэмэхээр болжээ. Харин хүүхэд зодсон багшийг нийслэлийн боловсролын газар болон цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна.

Бид энэ хэргийг талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.