Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.11 13:08
10513
"Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Санамсаргүй юу? Чи түүнийг хэдэн цагийн турш зодож алсан!"

"Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Санамсаргүй юу? Чи түүнийг хэдэн цагийн турш зодож алсан!" 

Казахстаны Эдийн засгийн сайд асан эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй эр шүүх хуралд гэм буруугүй гэдгээ тайлбарлах гэж оролдсоны дараа охиноо алдан гашуудсан ээж Салтанат Нукенова шүүх хурлын дундуур ийнхүү орилсон байна.

43 настай Эдийн засгийн сайд асан Квандык Бишимбаевын 31 настай эхнэр Нукеновагийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Казахстаны түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй шуугиан дагуулж шүүх хурлыг олон нийтийн хэрэгсэл болон телевизээр шууд дамжуулж байгаа билээ.

Сая сая Казахууд тус улсын хамгийн том онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээд шүүхээс дамжуулж буй шүүх хуралдааны үйл явцыг сэтгэл зовоон үзэж байна.

Бишимбаев гэж хэн бэ?

Шүүгдэгч Бишимбаев Казахстаны төрийн тэтгэлэгт хөтөлбөр “Болашак”-ын санхүүжилтээр АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцаж ирээдүйд тэмүүлэлтэй, эх оронч үзэлтэй Казахстаны өндөр албан тушаалтны дараагийн үе гэж нэрлэгдэж байв. Сургуулиа төгсөж ирээд 2016 онд Эдийн засгийн сайдаар томилогдсон байна.

Казакстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ойрын хүн байсан гэж яригддаг тэрээр Эдийн засгийн сайдаар томилогдсоноосоо хойш ердөө зургаан сарын дараа авлигын хэргээр баривчлагдан хоригдсон байдаг.

Гэсэн хэдий ч удалгүй Назарбаевын санаачилсан өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж Нукеноватай (хохирогч) гэрлэжээ.

Шүүгдэгч Назарбаев "ТҮҮНИЙГ ҮХЭЛД ХҮРГЭСЭН Ч САНААНДГҮЙ ҮЙЛДСЭН" гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ тайлбарын дараа тэрээр амиа алдсан эхнэрээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүчирхийлэл, архи хэтрүүлэн хэрэглэх хандлагатай гэж удаа дараа мэдэгдсэн байдаг.

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр шүүх хуралдаанд хэрэг гарсан өдөр буюу Арваннэгдүгээр сарын 9-нд болсон үйл явдлын камерт бичигдсэн бичлэгийг үзүүлсэн байна. Тус бичлэгт Бишимбаев Нукеноваг үснээс нь хойш татаж, удаа дараа цохиж, өшиглөж байгаа нь үлдсэн. Харин камергүй угаалгын өрөөнд бүр ч илүү хүчирхийлсэн болох нь батлагдсан.

Гэвч Бишимбаев мэдүүлэг өгөхдөө Нукенова бие засах өрөөнд өөрөө унаж хүндээр шархадсан гэж мэдүүлсэн байна. Харин Нукеновад хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч оо дор хаяж арав гаруй хүнд цохилт авч эцэст нь үхэлд хүрсэн гэж гарсан.

Бишимбаев өөрийн эхнэрийг хүчирхийлж аминд нь хүрсний дараагаар яаралтай тусламж дуудахын оронд өөрийн байнга зөвлөлддөг үзмэрч рүүгээ залгасан гэх шуугиан тарьсан мэдээ бас гарсан байна.

Хохирогчийн ах Амангелди 3 сарын 9-ны өдөр шүүх хуралдаанд өөрийн дүүгийн түүнд илгээж байсан зургийг үзүүлсэн.

Тус зурагт Нукеновагийн хоёр нүд хөхөрч, уруул нь хавдсан байсан. Амангелди “Тус зураг илгээсэн шөнө тэр хоёр маргалдаж энэ зургийн надад илгээсэн. Гэсэн хэдий ч Нукенова гэрлэлтээ аврахын тулд надтай явах биш гэртээ үлдсэн” гэж мэдүүлэг өгсөн байна.

Дашрамд дурдахад НҮБ-ын Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлснээр Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барж байна. Харин бодит тоо үүнээс ч их байж магадгүй гэж таамаглаж байна.

Энэ хэрэг явдал Казахстан улсын охид бүсгүйчүүдийг цочроож, шүүх хурлын хором бүрийг улсаараа шүүж, бүгд дуу нэгтэйгээр бүсгүйн төлөө тэмцэж байгаа бөгөөд Шүүхийн шударга бус байдлыг бүгд шүүмжилж, Бишимбаевыг бүх насаар нь хорих ял өгөхгүй бол дүрвэх хөдөлгөөн эхлүүлэхээ мэдэгдэж байгаа.